Буцаалтын нөхцөл
Amraa eSIM платформоос худалдан авсан дата eSIM багцын буцаалттай холбоотой журам.
1. Виртуал бүтээгдэхүүний онцлог
eSIM нь захиалга хийгдмэгц үүрэн телефоны операторын системээс шууд үүсгэгдэн хэрэглэгчийн дансанд хуваарилагддаг дижитал бүтээгдэхүүн тул биет бараанаас өөр буцаалтын дүрэм үйлчилнэ.
2. Буцаалт олгох үндсэн нөхцөл
Худалдан авсан eSIM-ийн QR код нь утсанд суугдаагүй (суулгаагүй), үүрэн холбооны сүлжээнд идэвхжээгүй (идэвхжүүлээгүй) тохиолдолд худалдан авалт хийснээс хойш 7 хоногийн дотор буцаалт хүсэх боломжтой.
3. Буцаалт олгохгүй тохиолдлууд
- eSIM-ийн профайлыг утсандаа нэгэнт татаж суулгасан эсвэл сүлжээнд холбогдон идэвхжсэн тохиолдолд (оператор талд нөөц нэгэнт хуваарилагддаг тул буцаалт олгогдохгүй).
- Багцын датаг хэсэгчлэн болон бүрэн ашигласан, эсвэл багцын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд.
- Хэрэглэгчийн утас eSIM дэмждэггүй эсвэл операторын түгжээтэй (carrier-locked) байснаас шалтгаалан ашиглах боломжгүй болсон тохиолдолд. (Худалдан авалт хийхээс өмнө манай заавар хуудсаар орж утсаа заавал шалгана уу).
- Утасны тохиргооноос суулгасан eSIM-ээ өөрөө устгасан тохиолдолд (eSIM-ийг устгавал дахин сэргээх боломжгүй бөгөөд буцаалт хийгдэхгүй).
4. Буцаалт шилжүүлэх суваг ба хугацаа
Хүсэлтийг хянаж зөвшөөрсөн тохиолдолд буцаалтын төлбөр нь худалдан авалт хийсэн анхны төлбөрийн сувгаар (QPay / банкны данс / карт) хүсэлтийг зөвшөөрснөөс хойш ажлын 1–3 хоногт буцаан шилжинэ.
5. Буцаалтын хүсэлт гаргах журам
БНХАУ-д Gmail болон гадны имэйл үйлчилгээнүүд хаагдмал байдаг тул манай платформ имэйлээр буцаалт хүлээн авдаггүй. Хэрэглэгч өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Миний eSIM” хэсгээс захиалгын дугаараа сонгон хүсэлтээ илгээнэ үү. Систем таны хүсэлтийг найдвартай бүртгэж шуурхай шийдвэрлэнэ.