Үйлчилгээний нөхцөл

Amraa eSIM платформыг ашиглах болон үйлчилгээ авахтай холбоотой эрх, үүргийн зохицуулалт.

1. Үйлчилгээний мөн чанар ба зориулалт

Amraa eSIM нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт аялал, албан томилолтоор зорчиж буй хэрэглэгчдэд зориулсан урьдчилсан төлбөрт мобайл дата үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн интернэт дата дамжуулах зориулалттай бөгөөд уламжлалт дуут дуудлага болон энгийн үүрэн сүлжээний SMS үйлчилгээг агуулаагүй болно (интернэтэд суурилсан дуудлага, апп ашиглах боломжтой).

2. Хэрэглэгчийн бүртгэл ба нууцлал

Хэрэглэгч нь өөрийн бүртгэл, имэйл болон нууц үгийн аюулгүй байдлыг биечлэн хариуцна. Таны нэвтрэх эрхээр хийгдсэн аливаа худалдан авалт, хүсэлтийг таны зөвшөөрөлтэй хийгдсэн гэж тооцох тул бүртгэлийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу.

3. Багцын үнэ ба хүчинтэй хугацаа

Дата багцын хэмжээ, үнэ болон ашиглах хүчинтэй хугацааг худалдан авах хуудсан дээр тодорхой заасан байна. Багцын хүчинтэй хугацаа нь хэрэглэгч БНХАУ-ын нутаг дэвсгэрт орон нутгийн үүрэн холбооны операторын сүлжээнд анх холбогдсон тэр мөчөөс эхлэн тоологдоно (тухайн холболтоор дата хэрэглээ үүссэн эсэхээс үл хамааран шууд тоологдож эхлэх бөгөөд QR код татаж суулгах эсвэл төлбөр төлсөн үеэс биш болно). Багцын дата эсвэл хүчинтэй хугацаа дууссан үед холболт автоматаар зогсоно.

4. Төхөөрөмжийн нийцэл ба операторын сүлжээ

eSIM-ийг ашиглахын тулд хэрэглэгчийн төхөөрөмж нь eSIM технологи дэмждэг, үүрэн холбооны операторын түгжээгүй (carrier unlocked) байх шаардлагатай. Сүлжээний хурд, чанар нь тухайн газар нутгийн үүрэн холбооны операторын суурь станцын хүчин чадал, хамрах хүрээ, байгалийн нөхцөл байдлаас хамаарах ба бид орон нутгийн операторын төлөвлөгөөт засвар эсвэл хэрэглэгчийн утасны нийцэлгүй байдлаас үүдэлтэй тасалдалтыг хариуцахгүй.

5. Хориглох үйл ажиллагаа ба дата зүй бус ашиглалт

Худалдан авсан eSIM багцыг гуравдагч этгээдэд дамлан худалдах (reselling), хууль бус зорилгоор ашиглах, кибер халдлага, спам, сүлжээний зохиомол хэт ачаалал үүсгэх зэрэг үйлдлийг хатуу хориглоно. Энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд үйлчилгээг ямар нэгэн буцаалт, мэдэгдэлгүйгээр шууд зогсоож, хэрэглэгчийн дансыг хаана.

6. Дэмжлэг ба харилцаа

Бид хэрэглэгчдийн аяллын найдвартай байдлыг хангахын тулд зөвхөн бүртгэлээр нэвтэрсэн хэрэглэгчийн дансаар дамжуулан үйлчилгээний дэмжлэг үзүүлдэг. Хятадад имэйл үйлчилгээнүүд хаагддаг тул бүх лавлагаа, тодруулгаа вэбсайтынхаа аккаунт доторх цэсээр илгээнэ үү.